Украины сэтгүүлчтэй тулгарсан С.Лавров Оросын зорилго "тодорхой" гэж мэдэгджээ

Украины сэтгүүлчтэй тулгарсан С.Лавров Оросын зорилго "тодорхой" гэж мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өчигдөр /2022.06.09/ хэлэхдээ, “Оросын Украин дахь зорилго бол” тодорхой" бөгөөд Москва Украины үр тарианы экспортыг зогсоохгүй” гэж мэдэгджээ. 

Тодруулбал, С.Лавровыг Туркийн Анкара хотод Гадаад хэргийн сайд М.Чавушоглутай хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр Украины сэтгүүлч түүнээс "Үр тарианы бүтээгдэхүүнээс гадна Орос Украинаас юу хулгайлсан бэ?" гэж асуужээ. Харин С.Лавров, "Үр тарианы хувьд ОХУ-аас ямар нэгэн саад бэрхшээл, сорилт байхгүй. Харин ноён В.Зеленский Украины боомтууд аюулгүй байдлыг хангахын тулд заавар өгөх хэрэгтэй” хэмээгээд Украин хөлөг онгоцыг аюулгүй нэвтрүүлэхийн тулд усаа минаас цэвэрлэх хэрэгтэй гэж өмнө нь хэлсэн үгээ давтан хэлжээ.

Мөн С.Лавров "Бид асуудал үүсгэсэнд буруутай биш, бөмбөг Украины талбайд байна. Орос Туркийн армитай хөлөг онгоцыг аюулгүй нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна” гэжээ. Харин Олег Николенко твиттер хуудсаараа дамжуулан, “С.Лавровын хэлсэн үг хоосон байна" хэмээгээд Украины өмнөд хэсэгт довтлохын тулд үр тарианы коридор ашиглахыг Орост зөвшөөрч болохгүй” гэжээ.

Эх сурвалж: CNN