Дельта хувилбарын халдварлах чадвар өсөж, 0-1 насны хүүхдүүд илүү хүнд өвчилж байна

Дельта хувилбарын халдварлах чадвар өсөж, 0-1 насны хүүхдүүд илүү хүнд өвчилж байна

Манай улсад сүүлийн хэдэн сар коронавирусийн тархалт хурдацтай тархаж, тэр дотроо Дельта хувилбар огцом нэмэгдэж байгаа холбогдуулан холбогдох албаны хүмүүс мэдээлэл, санамж, анхааруулга өгсөөр байгаа билээ.

Тэгвэл ойрын өдрүүдийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдлоор өдөрт нас барж буй хүмүүсийн тоо 10-аас доош буурахаа больсон. Энэ нь халдварын шинэ хувилбарууд гарч, вакцины үр дүн буурч байгаатай холбоотой тул гуравдугаар тундаа хамрагдахыг анхааруулсаар байна. 

Мөн энэ талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ, “Халдварын шинэ хувилбарууд гарсантай холбоотойгоор вакцины үр дүн буурч байна. Тодруулбал, дельта хувилбарын халдварлах чадвар өссөн. Энэ хувилбар нь нууц үедээ халдвар тараах эрсдэл өндөр байна. Түүнчлэн шинж тэмдэг нь 48 цагийн дотор илэрч байгаа” гэсэн юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-аас өгсөн мэдэгдэлдээ, 0-1 насны хүүхдүүд дельта хувилбараар илүү хүнд өвчилж байна. Түүнчлэн хүүхдийн дундах өвчлөл насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан байгаа тул тус байгууллагын зүгээс маш их анхаарал хандуулж байна гэжээ.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө