Завхан, Увс аймгуудын сумдад цасан бүрхүүл тогтжээ

Завхан, Увс аймгуудын сумдад цасан бүрхүүл тогтжээ

Өртөө, харуулуудын талбайн ажиглалтын мэдээгээр өчигдөр /2021.08.22/ Увс, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн зарим газраар 0.0-5.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их цас Увс аймгийн Цагаанхайрхан, Зүүнхангайд 5 см, Завханы Сонгино суманд 5 см байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ.