Энэ долоо хоногт говийн аймгуудаар БОРОО, уулаараа НОЙТОН ЦАС орж СЭРҮҮСНЭ

Энэ долоо хоногт говийн аймгуудаар БОРОО, уулаараа НОЙТОН ЦАС орж СЭРҮҮСНЭ

Өнөөдөр /2021.08.23/ Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Мөн нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 24,25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна гэж Цаг уур орчины хүрээлэнгээс мэдээллээ