Энэтхэгт нэг хоногт илрэх тохиолдлын тоо 50 мянга болж буурчээ

Энэтхэгт нэг хоногт илрэх тохиолдлын тоо 50 мянга болж буурчээ

Энэтхэг улсад сүүлийн гурван сарын турш коронавирусын цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрээд байсан бөгөөд мутац хувилбар дэгдсэнээр нас барагчдын тоог барьж дийлэхгүйд хүрч, аргаа бараад байсан билээ.

Тэгвэл саяхнаас намжиж  байгаа тус улсад одоогийн байдлаар нэг хоногт илрэх тохиолдлын тоо 50 мянга болж буурсан үзүүлэлттэй байгаа ч  эрдэмтдийн үзэж буйгаар ойрын хэдэн сард цар тахлын дахин нэг давлагаа эхэлж болзошгүй талаар анхааруулж байгаа аж. Тэд энэхүү үеийг ашиглан эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулахыг эрх баригчид сануулж байгаа гэжээ.