ЧУУЛГАН: Ковидын хуулийг сунгаж ЭМД-ын санг цөлмөх гэж байна

ЧУУЛГАН: Ковидын хуулийг сунгаж ЭМД-ын санг цөлмөх гэж байна

УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн /2021.06.24/ хуралдаанаар Ковидын цар тахлын үеийн хуулийг сунгах эсэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, нэг тэрбум төгрөгөөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг бий болгох төсөл, онцгой албан татварын, хүний хувийн мэдээллийг хамгаалах төсөл гэхчлэн анхаарал татсан хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Яг одоо Ковидын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж Шадар сайд С.Амарсайхан гишүүдийн асуултад хариулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цар тахлаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлье. Ноцтой байдал үүсээд байна. Ковидын хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигтээ “корона” туссан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Үе үеийн гишүүд, засгийн газар ЭМД-ийн санг цөлмөх гэж байна. Эмний мөнгө, шинжилгээний мөнгийг яаралтай ЭМД-аас гаргаач ээ. Харин хууль зөрчөөд батлуулсан тогтоолоо хүчингүй болго. Өөрөөр хэлбэл төсвийн цоорхойг нөхөх тоног төхөөрөмжийг ЭМД сангаас гаргаж болдоггүй хуультай байтал тогтоол гаргаад авчихсан. Үүнийг хуулийн дагуу болгох ёстой. Гурван жил улс төлөөгүй ЭМД-ын сангийн өрийн 201.5 тэрбум төгрөгөө яаралтай энэ санд төвлөрүүл. Үүсээд байгаа нөхцөл байдал менежментээс үүдсэн.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө