“Гадаа тоглоно” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг олжээ

“Гадаа тоглоно” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг олжээ

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3 дугаар гудамжинд 10 настай А охин өчигдөр /2021.06.23/ өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн аван тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 10 настай А-г эрэн хайх ажиллагааг өнгөрөгч шөнийн 02:00 цагаас зохион байгуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус өдөр /2021.06.24/ охиныг олсон хэмээн цагдаагийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.