Москвад ойрын 120 жил тохиолдоогүй халуун өдрүүд үргэлжилж байна

Москвад ойрын 120 жил тохиолдоогүй халуун өдрүүд үргэлжилж байна

Оросын холбооны улсын нийслэл Москва хотод ойрын 120 жил тохиолдоогүй халуун зун болж байгаа талаар "Риа Новости" мэдээллээ.

Одоогоор Москва орчим 34.7 градус хүртэл халж байгаа ба цаашид бүр ч халуун болох төлөвтэй байна хэмээн тус улсын цаг уурын албанаас мэдээлжээ.

Мөн уг улсын Санкт-Петербург хотод адил халуун цаг агаартай байгаа бөгөөд температур нь 1998 оноос хойш хамгийн өндөр буюу 34 градус хүрсэн байна. 

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн температур нэмэгдэхийн хэрээр дулааны хэт давтамж улам хүчтэй болж, түүний нөлөө дэлхий даяар илүү өргөн хүрээнд тархах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: The Guardian




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө