Э.Даваажамц Ховд аймгаас гарснаасаа хойш 808 км замыг явганаар туулаад байна

Э.Даваажамц Ховд аймгаас гарснаасаа хойш 808 км замыг явганаар туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 20 дахь өдрөө гүйж Баянхонгор аймгийн төврүү орж ирсэн байна.

Ховдоос Улаанбаатарын чиглэлд 1500 км замыг явган туулж яваа тэрбээр Говь-Алтайг туулж, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дөрөв дэх өдрөө гүйж яваа юм. Баянхонгор аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлагууд түүнийг угтан авч, амжилт хүсжээ.

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг барьж, цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг харуулахыг зорьжээ.

Тэрбээр өнөө өглөөний байдлаар 808 км замыг туулаад байна.