Коронавирусийн эмчилгээнд зориулж Моносын үйлдвэрлэсэн "Чун 5" эмийг туршиж эхэлжээ

Коронавирусийн эмчилгээнд зориулж Моносын үйлдвэрлэсэн "Чун 5" эмийг туршиж эхэлжээ

"Монос" эмийн үйлдвэр коронавирусийн эмчилгээнд зориулж "Чун 5" танг үйлдвэрлэж, клиник туршилтыг хийж эхэлсэн байна. Энэ талаар тус компанийн захирал Л.Эрдэнэчимэг "Энэ тан клиник туршилтын шатандаа яваа учир өөр дээр туршиж ууж байна" хэмээн мэдэгджээ. 

Тус танг "Монос" группийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар зохион бүтээжээ. Түүний хувьд эм зүйч мэргэжилтэй бөгөөд "Монос" эмийн үйлдвэрийн бүтээсэн олон эмийг гардан зохион бүтээсэн хүн юм.