Вакцинд хамрагдсан 16-17 насны хүүхдүүдэд мөн 50 мянган төгрөг олгоно

Вакцинд хамрагдсан 16-17 насны хүүхдүүдэд мөн 50 мянган төгрөг олгоно

Өнгөрсөн сард Засгийн газар дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэхийн тулд вакцинд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгоод байсан билээ. Тэгвэл 18-аас дээш насны насны хүн амын 60 хувь буюу 2.1 сая хүн дархлаажуултанд хамрагдах тооцоолол гарсан бол одоогоор 18-аас дээш насны 1.8 сая иргэн буюу 88.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаж 50 мянган төгрөгөө авсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн болон 16-17 насны хүүхдүүдэд Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор вакцинд хамрагдсан хүүхдүүдэд мөн 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар Сангийн яам хэвлэлд мэдээлэхдээ, “Монгол улсын иргэн бүрд вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг дансаар олгоход ямар ч асуудалгүй. Өмнө нь 300 мянган төгрөг олгосон данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгогдоно” гэсэн юм.