Самар түүхээр сураггүй алга болсон хүмүүсийг хайж явсан хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Самар түүхээр сураггүй алга болсон хүмүүсийг хайж явсан хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Энэ зургадугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж явснаас хүнсэнд явсан хоёр ирэн алга болсон дуудлагыг тус аймгийн Цагдаагийн газар хүлээн авч эрэн хайх ажлыг зохион байгуулаад байтал хоёр иргэний нэг нь замдаа эцэж нас барсан бол нэг нь ойрхон отогоос олдож эрлийн ажиллагааг зогсоосон  билээ.

Тэгвэл эсэн мэнд гарсан иргэн Ч 50  настай эрэгтэйг хайхаар мөн явсан тус аймгийн хоёр иргэн алга болж эрлийн баг дахин гарч Дархан-Уул аймгийн харьяат П 50 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат П 56 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 19-ны 13:35 цагт “Байшин уул” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн үйл ажиллагааг зогсоосон байна.