Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮХЭН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮХЭН байна

Өнөөдөр /2021.05.16/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Маргааш буюу энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурна шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 20-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгэээр сэрүүснэ гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.