СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд хашаа дамнуулж тавьсан модноос унаж, дарагдан амиа алдсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд хашаа дамнуулж тавьсан модноос унаж, дарагдан амиа алдсан хэрэг гарчээ

Коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон тул харгалзах хүнгүй хүүхдүүд төөрч алга болох унаж бэртэх, цаашлаад амиа хорлох байдал нэмэгдэж байна.

Тухайлбал, ЕБС-ийн үйл ажиллагаа зогссон тул Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эмээгийндээ очоод байсан 16 А хүү хонинд яваад төөрч, амиа алдсан хэрэг энэ оны хоёрдугаар сард гарсан. Саяхан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 16 настай Т хүү ор сураггүй алга болж, амиа хорлосон байдалтай олдсон билээ.

Тэгвэл энэ сарын 06-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын 3 дугаар багт байх эзэнгүй хашааны орчимд 9 настай Н хашаа дамнуулж тавьсан 5 метр урттай модноос унаж, модонд даруулж нас барсан хэрэг гарчээ. Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө