А.Навальныйг хордлогод орсны дараа эмчилж байсан эмч сураггүй алга болжээ

А.Навальныйг хордлогод орсны дараа эмчилж байсан эмч сураггүй алга болжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг өнгөрсөн наймдугаар сард хордлогод орсны дараа эмчилж байсан Александр Мураховский хэмээх эмч сураггүй алга болжээ.

Орон нутгийн цагдаагийн газар ТАСС агентлагт мэдээлэхдээ, Мураховский баасан гарагт/2021.05.07/ ан хийхээр явсныхаа дараа сураггүй алга болсон гэжээ. Түүнийг алга болсны дараа хамт явсан танилууд нь өдөржингөө хайсан ч арга мухардаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. 

Харин Омск мужийн Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд цагдаагийн ажилтнууд “сураггүй алга болсон иргэнийг эрэн сурвалжилж байна” гэжээ. Ингэхдээ Мураховскийгийн нэрийг дурдаагүй байна. Мөн мэдэгдэлд онцгой байдлын алба, цагдаа, үндэсний харуул, ан агнуурын байцаагч, сайн дурын ажилтнуудыг хамарсан эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар дурджээ.

Түүний алга болсон газар бартаат замтай, намгархаг газар ихтэй учраас орон нутгийн цагдаа нар нисдэг тэрэг, дроноор хайж байгаа аж. 

Өдгөө 50 настай Мураховский Сибирийн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан ч удалгүй Омаль мужийн бүс нутгийн эрүүл мэндийн сайд болж тушаал дэвшээд байжээ. Тэрбээр А.Навальныйг Омск хотод ирэхэд нь "хордоогүй, нойр булчирхайн өвчнөөсөө болж ухаангүй болсон" хэмээн мэдээлж хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байсан юм. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө