Удирдлагагүй болсон пуужингийн биет Энэтхэгийн далайд унажээ

Удирдлагагүй болсон пуужингийн биет Энэтхэгийн далайд унажээ

БНХАУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хөөргөсөн 21 тонн жинтэй "Long March 5b" пуужингийн их бие агаар мандлаас гарсныхаа дараа хяналтаа алдаж хэдэн өдрийн дараа дэлхий дээр унах магадлалтай байгаа талаар олон улсын хэвлэлүүд сэрэмжлүүлж мэдээлж байв.

Мөн АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас пуужингийн маршрутыг тогтоохоор ажиллаж эхэлсэн, тус пуужин дэлхий дээр тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд унах хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байв. Харин сансрын хог хаягдлыг загварчлах олон мэргэжилтнүүд “биетийн чиглэлийг харвал Нью Йоркийн умард хэсэг, Мадрид, Бээжин, Чилийн өмнөд хэсэг, Шинэ Зеланд нутгуудын хаана нь ч унаж болзошгүй” гэж мэдээлж байв.

Тэгвэл өчигдөр /2021.05.09/ "Long March 5b" зөөгч пуужингийн эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст дэлхийн агаар мандлыг нэвтлэхдээ ихэнх хэсэг нь шатаж, бага хэсэг нь Энэтхэгийн далайн зүүн уртрангийн 72.47 градус, хойд өргөргийн 2.65 градусын координаттай хавтгайд унасан талаар Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлжээ.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө