БНХАУ-ын зүүн хэсэгт дэгдсэн хүчтэй хар салхины улмаас 11 хүн амиа алджээ

БНХАУ-ын зүүн хэсэгт дэгдсэн хүчтэй хар салхины улмаас 11 хүн амиа алджээ

Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын зүүн хэсгийн Жянсу мужийн нутгаар хүчтэй салхи болж, 11 хүн амиа алджээ. Наньтун хотын захиргаанаас мэдээлснээр шуурганы үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртэн, байшин барилга ихээр нуржээ. Тус хотод мөндөр, аадар бороо оржээ. Хар салхины үеэр гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Хар салхины үеэр 1-3 см-ийн диаметртэй мөндөр оржээ. Салхины хурд 45 м/с хүрсэн байна. Хүчтэй салхины улмаас 3050 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэх аж.

Эх сурвалж: Global times