Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэргээр шалгаж эхэлжээ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэргээр шалгаж эхэлжээ

Цахим орчинд фитнесийн хичээл заадаг, загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгагдаж эхэлсэн талаар нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Тэрбээр өмнө нь олон нийтийн сүлжээнд хөл хориотой үед цагдаа найзаараа жолоо бариулж зугаалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буруутайд тооцогдон олны хэл аманд өртөөд байсан. Тэгвэл энэ удаад хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт нэр холбогджээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан 2020-2021 онд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг 11 бүлгийг илрүүлж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх “бараа” хураан авсан бөгөөд эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өссөн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.