Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нарын дунд нууц санал хураалт эхэллээ

Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нарын дунд нууц санал хураалт эхэллээ

О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар уламжилж, бүртгүүлсэн. Тэгвэл тэдний хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэхийг тодруулах санал хураалт АН-ын гишүүдийн дунд цаасаар явагдаж байгаа аж.

Тэгвэл тус санал хураалт эхэлсэн талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. Сонирхуулахад, М.Тулгатын АН-д Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар бүртгүүлсэн бол тэдний дунд санал хураалтыг цахимаар явуулж байгаа билээ.