Дарь.Сүхбаатар нэвтрүүлгийн дарааЦ.Элбэгдорж уулзаж, түүний гэрт нь очжээ

Дарь.Сүхбаатар нэвтрүүлгийн дарааЦ.Элбэгдорж уулзаж, түүний гэрт нь очжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар нар өнөөдөр "Мэдээний урсгал" нэвтрүүлэгт оролцсон. 

Нэвтрүүлгийн гол зочин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан бөгөөд нэвтрүүлгийн зүгээс ардчиллын анхдагчдаас цөөн хэд нь баяжиж, эрх мэдэлд хүрсэн, харин үлдсэн нь энгийн амьдралдаа үлдсэн гэх агуулгыг гаргахын тулд түүнийг  Дарь.Сүхбаатартай уулзуулсан юм. Энэ үеэр Дарь.Сүхбаатар "Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нар надаас илүү баяжсан. ОБЕГ-ын дарга байхдаа бригадын генерал цол хүсч Ц.Элбэгдоржтой уулзаж байсан. Өгөөгүй" гэж гомдоллосон юм. Харин Ц.Элбэгдорж хариуд нь "Хүмүүс яаж амьдрахыг хүсч байна. Тэр эрх чөлөөг нь бид нар өгсөн. Нэвтрүүлгийн дараа хоёулаа кофе ууя" гэхэд Дарь.Сүхбаатар "Тэр дэмий биз" гэж хэлээд гарсан юм. Тэгвэл тэд уулзаж, Ц.Элбэгдоржийн гэрт хамтдаа очжээ. Дарь.Сүхбаатарын хувьд Стандарт хэмжил зүйн газрын дэд даргаар ажиллаж буй аж.