Их Британичууд дэлхийн хамгийн том алтан зоосыг урлажээ

Их Британичууд дэлхийн хамгийн том алтан зоосыг урлажээ

Их Британийн зоос үйлдвэрлэлийн “Royal Mint” компани 1100 жилийн түүхэн дэх хамгийн том алтан зоосыг бүтээжээ.

Зоос 10 кг жинтэй бөгөөд хатан хааны хамгаалагч хэмээн бэлэгшээдэг “Queen's Beasts” хөшөөнөөс санаа авч урласан байна.  “Queen's Beasts”-д арслан, шонхор, бух, нохой, луу, ганц эвэрт зэрэг 10 араатан багтдаг. Зоосны гол хэсэгт хатан хааны дүрсийг сийлж, эргэн тойронд эдгээр домогт амьтныг шигтгэсэн нь хатан хааныг үүрд хамгаалах утга санааг илэрхийлж байгаа аж.  

“Royal Mint”-ийн урлаачид уг зоосыг орчин үеийн сийлбэр технологиор бүтээж, “мастер” гэж нэрлэсэн байна. Зоосыг хийхэд нийт 400 цаг зарцуулсан бол гаднах өнгөлгөөг хийхэд дөрвөн өдөр оржээ.  Зоос аль хэдийн зарагдсан бөгөөд одоогоор худалдан авагч нь нууц хэвээр байна. 

Эх сурвалж: NHK