БНСУ ОХУ-ын "Спутник V" вакциныг дархлаажуулалтдаа ашиглахаар судалж байна

БНСУ ОХУ-ын "Спутник V" вакциныг дархлаажуулалтдаа ашиглахаар судалж байна

БНСУ-ын Эмийн аюулгүй байдлын яам өчигдөр/2021.04.29 / ОХУ-ын “Спутник V” болон АНУ-ын Новавакс (NVAX.O) компанийн вакциныг урьдчилсан журмаар баталгаажуулахаар холбогдох газруудад өгсөн хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ. 

Тус улс одоогоор хүн амын дархлаажуулалтдаа Их Британийн “АстраЗенека”, АНУ-Германы “Pfizer” вакцинуудыг хэрэглэж буй. 

Москва дахь Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн гарган авсан Спутник-V вакцины ковидоос хамгаалах үр дүнг одоогоор 91.6 гэж эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатны мэдээлэл дээр үндэслэн тодорхойлжээ.

Харин АНУ-ын “Новавакс” вакцины үр дүнгийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд халдвараас 89,3 хувь хамгаална гэжээ.

Эх сурвалж: Reuters