ВИДЕО: Израилийн шашны баярын үеэр 40 гаруй хүн олны хөлд дарагдаж амиа алджээ

ВИДЕО: Израилийн шашны баярын үеэр 40 гаруй хүн олны хөлд дарагдаж амиа алджээ

Израилийн зүүн хойд хэсэгт болсон шашны томоохон фестивальд хэт олон хүн хүрэлцэн ирснээс үүдэн шахцалдаан болж, 40 гаруй хүн олны хөлд дарагдаж нас барсан бол, хэдэн арван хүн хүнд болон хөнгөнөөр гэмтжээ.

Израилийн үндэсний онцгой байдлын албанаас “одоогоор нас барсан хүний тоог тодорхой хэлэх боломжгүй байна. Урьдчилсан байдлаар 38 хүн нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлсэн бол орон нутгийн “Haaretz” сонинд 44 хүн нас барсан тухай бичжээ.

Цагдаагийн байгууллагаас нас барсан иргэдийн ихэнх нь халтирч унасныхаа дараа олны хөлд дарагдаж, босож чадахгүй байсаар амиа алдсан. Мөн нарийн замаар уруудахдаа бие биенийхээ дээр давхарлаж унасан нь амиа алдах шалтгаан болсон гэв. 

Мерон хэмээх уулын бэлд болсон “Lag B'Omer” гэх уг наадам нь цар тахлын дараа тус улсад зохион байгуулагдсан хамгийн том арга хэмжээ байв. “Lag B'Omer”-ийн үеэр жил бүр олон еврейчүүд цугларч, мөргөл үйлдэн, залбирч, бүжиглэж хонодог байна. 

Өчигдөр//2021.04.29/  болсон фестивалийн үеэр 100 мянга гаруй хүн цугларсан бөгөөд өнөөдөр үүнээс олон хүн ирэхээр болжээ. Цар тахлын улмаас өнгөрсөн жилийн баярыг хязгаарласан ч энэ жил вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тул наадмыг зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. 

ҮЗЭХ:

Эх сурвалж: Times of Israel