Агааржуулалтын систем муугаас болж 320 гаруй хоригдол халдвар авсан гэв

Агааржуулалтын систем муугаас болж 320 гаруй хоригдол халдвар авсан гэв

Сүүлийн үед хорих ангиудад коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаарх мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос ял эдэлж байгаа эрсдэлтэй бүлгийн иргэдийг суллах зөвлөмжийг Хууль зүйн сайдад хүргүүлээд байгаа аж.

Мөн энэ талаар ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан “Хорих ангиудад агааржуулалтын системгүйгээс хоригдол болон хоригдогч нар халдвар ихээр авч байна. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт 329 хоригдол /хоригдогч халдвар аваад байна. Нийт 150 хоригдлыг тусгаарласан. Халдвар авсан хоригдлуудыг 2-8 хүнтэйгээр тусгаарласан байна. Энэ нь олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжөөр болохгүй. Ганц, ганцаар нь тусгаарлах шаардлагатай.  Улаанбаатар, Дархан, Хархорин дахь хорих ангийн хүмүүжигч нарт коронавирусийн эхний тунг хийсэн байна. Хоёр дахь тунг цаг хугацаанд нь хийлгэх шаардлагатай” гэж мэдээлжээ.

ХЭҮК-оос  Хууль зүй, дотоод хэргийн сайдад илгээсэн тус зөвлөмжид,

  • хоригдлуудыг ганц, ганцаар нь тусгаарлах,
  • санхүүжилтийг нь шийдвэрлэн илчлэг, амин дэмтэй хоол, хүнсээр хангах,
  • ажилтан, албан хаагчдад илүү цагийн урамшуулал олгох,
  • өмгөөлөгчдийн ажиллах нөхцлөөр хангах,
  • онлайн уулзалт хийлгэх шаардлагуудыг тусгажээ.