Манай улсад ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс COVID-19 халдвар илэрчээ

Манай улсад ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс COVID-19 халдвар илэрчээ

Дөрөвдүгээр сарын 25-26-ыг шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсний 61 нь Энэтхэг улсаас ирсэн инженерүүд байсан талаар УОК-оос мэдээлж байв. Тодруулбал,  Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор нарийн мэргэжлийн инженерүүд байсан юм. 

Тэгвэл тус иргэдийн 19-өөс нь халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Халдвар илэрсэн 19 хүний 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.