БШУЯ-наас хүүхдийн вакцин захиалах саналыг хүргүүлжээ

БШУЯ-наас хүүхдийн вакцин захиалах саналыг хүргүүлжээ

Монгол Улс долдугаар сарын дунд гэхэд хүн амынхаа 60 орчим хувийг бүрэн вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч хүүхдүүдийг дархлаажуулахгүй бол халдварыг бүрэн хумих боломжгүй юм. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна.

Тиймээс хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болох тул хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж, БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Одоогийн байдлаар “Пфайзер”, “Модерна”, “Жонсон-Жонсон” зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа талаар дэлхий нийт мэдээлж байгаа юм.