ОХУ шатахууны экспортод түр хугацаагаар хориг тавих асуудлыг хэлэлцэж байна

ОХУ шатахууны экспортод түр хугацаагаар хориг тавих асуудлыг хэлэлцэж байна

ОХУ-ын Засгийн газар "зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүн", түүний дотор бензин экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай акт боловсруулах асуудлыг хэлэлцэж байна.

Өөрөөр хэлбэл, "дотоодын зах зээлд нэн шаардлагатай, онцгой тохиолдолд түр хугацаагаар хязгаарлах, эсхүл экспортын хориг тавьж болзошгүй" барааны жагсаалтад бензинийг оруулах санал яригдаж байгаа аж. ОХУ-ын Ерөнхий сайдын туслах Игорь Артемьев газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр хугацаагаар хориглох саналыг Ерөнхий сайдын орлогч Александр Новакад илгээгээд байна.

Хэрэв шаардлагатай гэж үзвэл Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус орнуудад  бензин экспортлохыг хориглох гэнэ /ЕАЭЗ-д ОХУ-аас гадна Казахстан, Беларусь, Кыргыз, Армен багтдаг/.

ОХУ-ын Шадар сайд Александр Новак “хэрэв эрэлт нэмэгдвэл дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаж, тогтворжуулахын тулд уг арга хэмжээг авна. Гэхдээ энэ зун газрын тосны бүтээгдэхүүнээр зах зээлийг хангахад асуудал гарахгүй гэж найдаж” байгаагаа илэрхийлжээ. Тус улсад тариалалтын кампанит ажил, мөн баярын улирал эхэлсэнтэй холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн, ялангуяа шатахууны үнэ өсжээ.

Эх сурвалж: Вести, Kommersant.ru, Oilcapital