Батноров сумын жоншны уурхайд осол гарч, нэг хүн нас баржээ

Батноров сумын жоншны уурхайд осол гарч, нэг хүн нас баржээ

Хэнтий аймгийн Батноров суманд байх Жонш олборлох уурхайд өчигдөр /2021.04.26/ осол гарч, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Бэрх тосгоноос зүүн урд байрлах “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох  уурхайд тус аймгийн харьяат иргэн 43 настай эрэгтэй Ү нь жонш тээвэрлэдэг яшикийг лифт рүү түрж явахдаа 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан байна. Ослын дуудлагыг өчигдөр 15:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Улмаар алба хаагчид талийгаачийн цогцсыг 18:35 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлжээ.