Герман улс Энэтхэг рүү хүчилтөрөгч болон бусад эмнэлгийн тусламжийг илгээхээр болжээ

Герман улс Энэтхэг рүү хүчилтөрөгч болон бусад эмнэлгийн тусламжийг илгээхээр болжээ

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад /БНЭУ/ коронавирус халдварын нөхцөл байдал хүндрээд байна. Тодруулбал, сүүлийн тав хоногт өдөр бүр 300 мянган хүнээс халдвар илэрч, нийт 2 мянга гаруй хүн амиа алджээ. Мөн нийт халдварын тохиолдол 17 саяад хүрээд байгаа юм.

Тиймээс Герман улс ойрын өдрүүдэд Энэтхэг рүү хүчилтөрөгч болон бусад эмнэлгийн тусламж илгээнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ. Тус улс даяарх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн хүчилтөрөгчгүй болсон бөгөөд өвчтөнүүдийг буцаахаас өөр аргагүй болоод байгаа юм.

Хайко Массын хэлснээр Герман улс Энэтхэг улсад бүх талаар туслан, онц байдлыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх аж. ХБНГУ-ын Батлан ​​хамгаалах яамны зэвсэгт хүчин Энэтхэг рүү хүчилтөрөгч үйлдвэрлэх хөдөлгөөнт байгууламж болон бусад тусламжийн барааг тээвэрлэх юм байна. Европын Комисс мөн Энэтхэгийн талаас хүсэлт хүлээн авсан бөгөөд хүчилтөрөгч, эм тарианы тусламж илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн Их Британи, АНУ зэрэг улсууд эмнэлгийн тоног төхөөрөмж илгээж байгаа юм.

Эх сурвалж: The Magazine