ОХУ тагнуул хийсэн хэргээр Италийн дипломатчийг хөөжээ

ОХУ тагнуул хийсэн хэргээр Италийн дипломатчийг хөөжээ

ОХУ тагнуул хийсэн хэргээр Италийн дипломатчийг хөөх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Италийн Засгийн газар ОХУ-ын хоёр дипломат ажилтныг хөөсний “хариу” болголоо хэмээн улс төр судлаачид үзэж байна. 

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Москва дахь Италийн элчин сайд Паскуале Терракчиано 24 цагийн дотор нутаг дэвсгэрээс гарахыг тушаав” гэжээ. Харин Италийн Гадаад хэргийн яам уг шийдвэрийг "үндэслэлгүй, шударга бус" гэж мэдэгдлээ. Италийн Гадаад хэргийн яамны сайд “Өнгөрсөн гуравдугаар сард бид ОХУ-ын хоёр дипломатчийг хөөсөн нь өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд авсан хууль ёсны арга хэмжээ” байсан гэжээ. Италийн прокурорууд уг хэргийг давхар шалгаж эхэлсэн байна. 

Эх сурвалж: AnadolyAgence