ФОТО: Энэтхэгт эмийн үнэ өссөн нь, халдвартай хүмүүс амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлжээ

ФОТО: Энэтхэгт эмийн үнэ өссөн нь, халдвартай хүмүүс амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлжээ

Цар тахлыг хяналтдаа авсан хэмээн зарлаж, бусад улс орнуудад вакцин хандивлаж байсан Энэтхэг улс /БНЭУ/ коронавирус халдварын “шуурганд” өртөөд байна. Тодруулбал, сүүлийн тав хоногт өдөр бүр 300 мянган хүнээс халдвар илэрч, нийт 2 мянга гаруй хүн амиа алджээ. Мөн нийт халдварын тохиолдол 17 саяад хүрсэн байна. 

Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “коронавирусийн халдвар яг одоо бидний тэвчээрийг шалгаж байна. Эхний давлагааг амжилттай давсан бид итгэл дүүрэн байсан. Гэвч дахин үндэстнийг хамарсан “шуурганд” өртлөө” хэмээжээ.  

Халдварын нөхцөл байдал тус улсад хүндэрч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсноос гадна, зайлшгүй шаардлагатай эмийн үнэ хэдэн дахин өсөж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлж эхэлсэн байна. Улмаар оршуулгын газрууд дүүрч, цогцсыг шатааж буй нүд халтирам гэрэл зургууд олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдэж байна.