“Хүчит шонхор” ХХК-ийг “махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн” гэж 29 сая төгрөгөөр торгожээ

“Хүчит шонхор” ХХК-ийг “махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн” гэж 29 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" ХХК-ийг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж, үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулсан хэмээн торгожээ.

Тодруулбал, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29,140,676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан)  мянган төгрөгөөр торгосон байна.