Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамжаа Дээд шүүхэд шуудангаар хүргүүлжээ

Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамжаа Дээд шүүхэд шуудангаар хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ.

Тэрбээр энэ сарын 19-нд захирамж гаргаж, МАН-ыг тараах үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон юм. Үүнийхээ хүрээнд иргэдэд хандан илгээлт гаргаж, энэ сарын 23-нд Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулан, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байсан.

Гэвч тус шүүхэд коронавирусийн халдвар бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилсон. Тиймээс холбогдох баримт, материалуудаа шуудангаар хүргүүлжээ. Дээд шүүхэд хүргүүлсэн материалуудтай ЭНД дарж танилцана уу.