Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гадаадад байгаа иргэдийн хүсэлтийг энэ сарын 20-оос эхэлж бүртгэнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гадаадад байгаа иргэдийн хүсэлтийг энэ сарын 20-оос эхэлж бүртгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Иймд Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn сайтаар орж шалгахыг зөвлөлөө.

Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гадаад улсад байгаа

Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлэх юм.

Нийтдээ 30 улсын 45 Дипломат төлөөлөгчийн газарт санал авах юм байна. Гадаад улсад саналаа өгөх иргэдийн нэрийг Монгол улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна. Улмаар тавдугаар сарын 25-аас хойш нэрийн жагсаалтыг салбар комисс цахим хуудастаа байршуулна гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэж байна.