Германчууд вакцин хийлгэнгээ, аялахаар ОХУ-г зорьж эхэлжээ

Германчууд вакцин хийлгэнгээ, аялахаар ОХУ-г зорьж эхэлжээ

Дэлхий даяар нүүрлээд буй цар тахлын улмаас Европ даяар коронавируст халдварын эсрэг вакцины томоохон хомсдол үүсээд байна. Тэгвэл Герман улсын зарим иргэд Европт ОХУ-ын “Спутник V” вакциныг хэрэглэх зөвшөөрөл гараагүй байгаа энэ үед вакцин хийлгэх зорилгоор тус улсыг зорьж эхэлжээ.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдээр Москва хотод герман жуулчид ирж,  вакцин тариулсан байна. “Вакцинтай” аяллыг Норвегийн “World visitors” хэмээх аялал жуулчлалын компани зохион байгуулсан бөгөөд аяллын үнэ 1999 евро байсан ба вакцины төлбөрт 300 евро нэмж төлсөн байна. Зочид буудалд байрласан герман жуулчдыг эмч эхэлж ирж үзэн, вакцин тарьжээ. Ингэхдээ тэдний ихэнх нь хоёр дахь тун хийлгэх өдөр хүртлээ ОХУ-д үлдэхээр шийдсэн байна. Тус аялалыг зохион байгуулагчдын нэг Ханс Бланк “маш олон германчууд ОХУ-д ирж аялангаа вакцин хийлгэх хүсэлтэй байгаа тул бидний ажил маш үр дүнтэй байна” гэж мэдээлжээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ОХУ-ын "Спутник V" вакциныг 3.8 сая хүнд хийхэд вакцины үр дүн 97.6 хувьд хүрсэн талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан энэ долоо хоногт мэдэгдсэн бөгөөд одоогоор тус вакциныг 60 гаруй оронд бүртгээд байгаа юм.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.