Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг УДШ дахин хэлэлцэхээр болжээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг УДШ дахин хэлэлцэхээр болжээ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт шүүхээс 20 жилийн ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарт 1-1,6 жилийн хорих ял оноосон. 

Улмаар дээрх шийдвэртэй холбогдуулж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж, тэдэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг дахин дахин хянуулахаар прокурорын газраас Улсын Дээд шүүхэд дүгнэлт хүргүүлсэн байна. Ингэснээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг хэрхэх эсэхийг Улсын Дээд шүүх шийдвэрлэхээр болсон байна.