АНХААРУУЛГА: Вакцины хоёр дахь тунгийн дараах хариу урвал илүү хүчтэй илэрч магадгүй гэв

АНХААРУУЛГА: Вакцины хоёр дахь тунгийн дараах хариу урвал илүү хүчтэй илэрч магадгүй гэв

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, “AstraZeneca” вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм.

Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнгөрсөн даваа гарагт таарсан тул 34 цэгт хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13,836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөөд байгаа юм. Харин “COVID-19”-ийн эсрэг вакцины дараах хариу урвал хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүст илүү хүчтэй илэрч магадгүй байна. Эдгээр шинж тэмдэг эхний 1-3 хоног илрээд өөрөө аяндаа арилна гэж ХӨСҮТ-өөс мэдээлжээ.