Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй үсээ тайруулжээ

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй үсээ тайруулжээ

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй болох Ниланши Пател үсээ тайруулахаар шийдсэн тухай Гиннессийн дээд амжилтын номын цахим хуудсанд мэдээлжээ.  

Өсвөрийн үеийнхэн дунд хамгийн урт үстэй хүнийг тодруулах шалгаруулалт 2018 онд дэлхий даяар явагдаж байхад 16 настай энэтхэг бүсгүй Ниланши Пател 170,5 см гэзэгтэй хэмээн бүртгэгдэж байжээ. Улмаар 2020 оны долоодугаар сард хийсэн сүүлийн хэмжилтээр үсний урт нь 200 см болсон аж. Тухайн үед Пател хоёр жилийн өмнөх дээд амжилтаа бататгасан бөгөөд нийтдээ гурван удаа дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Пател бүсгүй зургаан настайдаа үсээ засуулсан ч өөрт нь таалагдаагүй учир дахин хайч хүргэлгүй ургуулахаар шийдсэн байна. Үүнээс 12 жилийн дараа тэр толгойдоо хайч хүргэсэн нь энэ. Түүний тайруулсан үсийг музейд хадгалах бөгөөд жин нь 266 грамм гэнэ.