"Спутник V" вакцины үр дүн дээшилж 97,6 хувьд хүрчээ

"Спутник V" вакцины үр дүн дээшилж 97,6 хувьд хүрчээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ОХУ-ын "Спутник V" вакциныг 3.8 сая хүнд хийхэд вакцины үр дүн 97.6 хувьд хүрсэн талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ.

Тодруулбал, Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэн болон Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдэгдэлд "Вакцины хоёр тунг тариулсан ОХУ-ын иргэдийн дундах коронавирусийн өвчлөлийн талаарх мэдээллийг судлан дүгнэхэд "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрсэн байна гэж өгүүлжээ.

Мөн өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын тавны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний хооронд вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан 3.8 сая хүний вакцинжуулалтын мэдээллийг судлахад эхний тунг тариулснаас хойш 35 хоногийн дараагаас өвчлөл бүртгэгдсэн тохиолдол ердөө 0.027 хувь байсан гэнэ.

Эх сурвалж: Straits times