Цэц дүгнэлтээ УИХ-д илгээж, ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэх төлөвтэй байна

Цэц дүгнэлтээ УИХ-д илгээж, ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэх төлөвтэй байна

Үндсэн хуулийн 30.2 -д заасан нэмэлт өөрчлөлтийн дагуу Х.Баттулга ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй талаар гэсэн Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гэж үзсэн юм. 

Тэгвэл ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Нэргүй “Цэц шийдвэрээ УИХ-д илгээлээ. Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлүүлж, олон нийтийн хүртээл болгохоор шилжүүллээ. Дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжиллаа” хэмээн мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байна.