Ц.Ганзориг: Ерөнхийлөгч мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-д ирж, гурван чиглэлийн үүрэг өгсөн

Ц.Ганзориг: Ерөнхийлөгч мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-д ирж, гурван чиглэлийн үүрэг өгсөн

Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг "Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр/2021.04.19/ төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабд хүрэлцэн ирсэн. Үүний дараа бидэнд гурван чиглэлийн үүрэг өгсөн. 

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу цэргийн албан хаагчийн албыг сайжруулах зорилгоор бий болгосон ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэрийг гаргах асуудлаар хөндөж ярьсан. Түүнчлэн, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнүүдийг хойшлуулсантай холбоотойгоо асуудлаар санал солилцсон. Гурав дахь нь цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар асуусан байгаа. Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай" гэв.

ҮЗЭХ: