ТОДРУУЛГА: Хилийн отрядынхан хоёр байлдагчийн байршлыг тогтоож, бүсэлсэн

2021-04-09 15:18

Байлдагч Х “ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэсэн хэмээн өгүүлжээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн. 

Энэ хэрэг явдлын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өгөх үеэрээ “Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М гэдэг байлдагч байсан” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х-ын ээж Д.Тогтохбаяр ergelt.mn сайтад өгсөн тайлбартаа “Өчигдөр Ховд аймгийн цагаар 16:00 цагийн үед хүү минь гэрийнхээ утас руу залгасан. Ингэхдээ хоолой нь зангираад “Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ би хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гээд утсаа тасалсан” гэж өгүүлжээ. Түүний энэхүү хариултаас үзвэл хилийн цэргийн 0214 дүгээр ангид дарамт байсан байж болзошгүй байна. Харин ХХЕГ-аас мэдээлэл хийх үеэрээ "харуулын дарга цэргүүдийг дарамталдаггүй хүнлэг, энэрэнгүй манай шилдэг алба хаагч байсан" гэж мэдэгдээд буй. 

2021-04-09 14:40

ТОДРУУЛГА: Хилийн отрядынхан хоёр байлдагчийн байршлыг тогтоож, бүсэлсэн

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн. 

Говь-Алтай аймгийн Алтай сум

Харин энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэрээ “Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсэгтэй зугтсан нөхцөл байдал тогтоогдсон. Цэргүүдийг хяналтдаа авч байршлыг нь тогтоосон. Гол нь гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүд галт зэвсэгтэй, сумтай зугтсан. Маш аюултай. Өөрсдийгөө болон бусдыг хохироох эрсдэлтэй” гэж мэдэгдсэн. 

Мөн ХХЕГ-аас “хилээс 15 орчим километр зайд байрлах Алтай сумын малчин М гэдэг айлын мотоциклыг авч, явахдаа боорцог, идэж уух юм аваад гарсан байна. Ингэж яваад 50 орчим км зайд мотоциклынх нь бензин дууссан учир цааш уул руу орсон нь тогтоогдсон. Явсан зүг чигийн хувьд өөрсдийн нутаг руу Бугат сум тал руу чигтэй байна” гэж мэдээлсэн. 

Харин бид энэ талаар өөр эх сурвалжаас тодруулахад, “Өнгөрөгч шөнө ХХЕГ-аас ажлын хэсэг хэрэг гарсан газарт очсон. Саяхан хилийн отрядынхан тус хоёр цэргийн байршлыг олсон гэх мэдээлэл байна. Ингээд бүслэлт хийж байгаа аж. Учир нь тус хоёр алба хаагч галт зэвсэгтэй яваа тул буудах аюултай. Иймд тэдэнд хүрэх ажиллагаа нэлээн удаан үргэлжлэх байх” гэсэн юм. 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө