Тусгаарлах байрны хүрэлцээ муудсан тул батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлахаар болжээ

Тусгаарлах байрны хүрэлцээ муудсан тул батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлахаар болжээ

Нийслэл хотод өдөр өдрөөр халдварын тохиолдлууд ихээр нэмэгдэж, томоохон голомтууд үүссээр байна. Өнөөдөр л гэхэд нийслэлд нийт 126 хүнээс халдвар нэмж илрээд байгаа юм. Зарим эрдэмтдийн судалгаагаар 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна гэх мэдээлэл цацагдах болсон. Хэрэв нөхцөл байдал ийм болвол эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрнэ гэдгийг салбарынхан анхааруулж байгаа юм.

Тэгвэл халдвартай иргэд өдөрт 100,100-гаараа нэмэгдэж байгаа тул эмнэлэг, тусгаарлах байрууд ачааллаа дийлэхээ больсон байж болзошгүй нөхцөл байдал хэдийн үүсчээ. Тодруулбал, өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэхдээ ойрын хавьтлуудыг долоо хоног тусгаарлах байранд, долоо хоног гэрт нь тусгаарладаг байсныг өөрчилсөн гэв. Тодруулбал, ойрын хавьтлуудыг 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглахаар болсон байна.

Мөн өмнөх долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан “Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож байна” гэж мэдээлж байсан юм.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө