Гуравдугаар сарын 12-ны байдлаар 744 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Гуравдугаар сарын 12-ны байдлаар 744 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын 3083 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс хэчнээн хүүхэд халдвар аваад байгаа талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа мэдээллээ. 

Тэрбээр "2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар манай улсад 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан байсан. Энэ нь тухайн өдрийн байдлаар бүртгэгдсэн нийт халдварын 20 хувийг эзэлж байгаа юм. Халдвар авсан хүүхдүүдийн ихэнх нь буюу 85 хувь нь Улаанбаатар хотод, 22 хүүхэд гадаадаас ирэхдээ халдвар авсан бүртгэлтэй байна. Гуравдугаар сарын 12-ны байдлаар 156 хүүхэд коронавируст халдвараар эмчлүүлж байна" гэв. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө