"Ахмад настнууд дүүргийн эрүүл мэндийн төв болон зарласан цэгүүд дээр очиж вакцинаа хийлгэнэ"

"Ахмад настнууд дүүргийн эрүүл мэндийн төв болон зарласан цэгүүд дээр очиж вакцинаа хийлгэнэ"

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын явцын талаар мэдээллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 118,294 хүн вакцины эхний тунг хийлгээд байна. Вакцинд хамрагдсан нийт хүний 40 гаруй хувьд зааварт тусгагдсан хариу урвалууд илэрч байна. Ноцтой урвал илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. 

Нийслэлийн хэмжээнд гурав, дөрөвдүгээр сард багтаан зорилтот бүлгийн хүмүүсээ үе шаттайгаар вакцинжуулахаар төлөвлөсөн. Энэ долоо хоногийн хувьд 60-64 насны хүмүүсийг вакцинжуулах ажлыг зохион байгуулна. Ахмад настнууд дүүргийн эрүүл мэндийг төв дээрх дархлаажуулалтын цэгүүд болон эрүүл мэндийн байгууллагаас зарласан цэгүүд дээр очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Мөн хороо дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд вакцин хийлгэх цаг, газрыг зохицуулах учраас дүүргийн эрүүл мэндийн төвөөсөө тодорхой мэдээллийг авах боломжтой” гэв. 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө