Вакцинжуулах ажилд орон нутгаас эмч нарыг ДАЙЧЛАХ чиглэлийг С.Энхболд сайдад өгчээ

Вакцинжуулах ажилд орон нутгаас эмч нарыг ДАЙЧЛАХ чиглэлийг С.Энхболд сайдад өгчээ

Коронавирус цар тахлын халдвар авсан иргэдийн тоо буурахгүй, цаашид өсөх хандлагатай байна. Иймд халдварын тархалтыг хумихын тулд 14 хоногийн хугацаа /2021.03.15-28/-нд зарим хязгаарлалтын арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. 

Тэгвэл өнгөрөгч бямба гараг /2021.03.13/-т хуралдсан УОК-ийн хуралдаанаар “Вакцинжуулалтын ажлуудыг эрчимжүүлж, вакцинжуулалтад иргэдийг хамруулах хуваарь, төлөвлөгөөг гаргаж, цэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгаас вакцинжуулалтын ажилд эмч, мэргэжилтнүүдийг татан оролцуулж, сургаж бэлтгэх арга хэмжээг авах, вакцинжуулалтын талаар иргэд олон нийтэд нээлттэй мэдээллэх” чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг, хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгасан байна. 

Мөн хөдөө орон нутагт түргэвчилсэн оношлуурын нөөцийг бүрдүүлж, энэ оны гуравдугаар сарын 30 –ны өдрийн дотор худалдан авах үйл ажиллагааг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр шийдвэрлэн зохион байгуулахыг С.Энхболд сайдад үүрэг болгосон байна.