Улаанбаатарт 23:00-06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг БҮРЭН ХЯЗГААРЛАНА

Улаанбаатарт 23:00-06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг БҮРЭН ХЯЗГААРЛАНА

Коронавирус цар тахлын халдвар авсан иргэдийн тоо буурахгүй, цаашид өсөх хандлагатай байна. Иймд энэ сарын 13-ны өдөр хуралдсан УОК-ын хуралдаанаас халдварын тархалтыг хумихын тулд 14 хоногийн хугацаа /2021.03.15-28/-тай зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. 

-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫГ 30 ХҮРТЭЛ ХУВИАР АЖИЛЛУУЛАХ, ХҮН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАХ ЧИГЛЭЛИЙГ ӨГЧЭЭ-

Нийслэлд халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төрийн байгууллагын ажилтан /иргэдэд үйлчлэх байгууллагууд тусгай дэглэмээр/ албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулах бусад алба хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх. Мөн төрийн болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага хуулийн этгээдэд ажилладаг 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангаж, цалинтай чөлөө олгох үүргийг УОК-оос даалгасан байна.

Улмаар хотын дарга Д.Сумъяабазар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт хандаж, “Улаанбаатар хот доторх хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 15 –ны өдрийн 06:00 цагаас 3 дугаар сарын 28 –ны өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд хязгаарлах /эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны ажил, шөнийн нислэг, инженер хангамжийн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад/” гэсэн чиглэлийг өгсөн байна. 

-ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР УОК-ООС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ-

Иймд хотын дарга Д.Сумъяабазар дараах захирамжийг гаргасан байна. Тухайлбал, Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны ажил, шөнийн нислэг, инженер хангамжийн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад/ бүрэн хязгаарлах захирамж гаргасан байна.