Онцгой гавьяа байгуулсан зургаан алба хаагчид 16 сая төгрөгийн урамшуулал тус бүр олголоо

Онцгой гавьяа байгуулсан зургаан алба хаагчид 16 сая төгрөгийн урамшуулал тус бүр олголоо

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон билээ.

Энэ журмын дагуу гуравдахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Урамшууллыг

  • Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Дашцэрэнгийн Оюунбат
  • НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын  аврагч, ахлах ахлагч Сосорбарамын Хүдэрчулуун
  • НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дашийн Хасбазар
  • НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч  Пүрэвийн Энхзул
  • Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч Улаанхүүгийн Баатархүү
  • Завхан аймгийн Онцгой байдлын назрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Галиндэвын Маналжавнар хүртлээ.



Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө