"БЗД-ийн 16-р хороонд хоёр ч тохиолдол батлагдсан тул ойрын хавьтлуудаас шинжилгээ авсан"

"БЗД-ийн 16-р хороонд хоёр ч тохиолдол батлагдсан тул ойрын хавьтлуудаас шинжилгээ авсан"

Өчигдөр /2020.12.27/ Баянзүрх дүүргийн 16-р хороо 39-р байрны орцыг тусгаарлаж, хамгаалалтад авсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Тус хорооноос хоёр ч тохиолдол илэрсэн. Өчигдөр хавьтлуудыг олж тогтоох шинжилгээнд хамруулах үйл ажиллагаа явагдсан. Өнөөдөр хариу нь гарсан бөгөөд батлагдсан тохиолдол гараагүй, эхний шинжилгээ бүгд сөрөг гарсан. Гэрээр авч буй шинжилгээнүүд бүгд хоёрдахьч хавьтлын шинжилгээ гэж хэлж болно. Харин гэрээс нь авч явж буй хүмүүс ойрын хавьтал гэж хэлж болно. Ойрын хавьтлуудыг маш богино хугацаанд илрүүлж, ажиглан тусгаарлах байранд нэг нэгээр нь тусгаарлаж байгаа. Ойрын хавьтлуудыг гэрт тусгаарлана гэсэн ойлголт байхгүй” гэв. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө