“UBCab” такси үйлчилгээний төлбөрөө 800 төгрөг болгон бууруулжээ

“UBCab” такси үйлчилгээний төлбөрөө 800 төгрөг болгон бууруулжээ

“ЮБИКАБ” ХХК таксины төлбөрийг 1км 800 төгрөг болгон бууруулж, “UBCabPlus” цэсийг унтраах шийдвэр гаргажээ. Улаанбаатар хотод бүх нийтийн хөл хорио тогтоож зөвшөөрөгдөх 15 үйлчилгээний байгууллагын ажилчид QR зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөнд оролцож эхэлсэн тул “UBCab” аппликейшнд өндөр эрэлт үүссэн байна.

Улмаар жолооч нар ачаалалтай үед такси дуудах зориулалттай “Плас+” цэсээр ирсэн дуудлагыг сонгох буюу зөвхөн илүү мөнгө санал болгосон үйлчлүүлэгч нарт л үйлчилгээ үзүүлдэг байдал үүсээд байсан юм.  

Тиймээс тус компанийн зүгээс “Ковид-19” цар тахлын үед хэрэглэгчийн сонголтоор ажилладаг #Плас+ цэсийг идэвхгүй болгож Нийслэлийн нийтийн тээврийн газраас тогтоож өгсөн "эхний км 1500₮ дараагийн км-ээс 1км=1000₮” тарифыг бүх нийтийн хөл хорионы үед 1км=800 төгрөг болгон бууруулах  шийдвэр гаргажээ. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө